images

Булганы 20 сурагч БНСУ-ын их сургуульд суралцахаар явлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Булган аймгийн 20 сурагч БНСУ-ын “Шинхан" их сургуульд суралцахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Булган аймаг БНСУ-ын Кёнги аймагтай "Шинхан" их сургуульд жил бүр Монголын 20 оюутныг сургахаар хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа 16 сум, нэг тосгоноос шалгарсан сурагчдыг явуулж байгаа ажээ. Оюутнууд эхний жил солонгос хэлний бэлтгэлд суралцаад үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлийн хичээлээ үзэх юм байна. Сонирхуулахад, Булган аймгийн оюутнууд БНСУ-аас гадна Беларусь, ОХУ зэрэг улсуудад 100 хувийн тэтгэлгээр суралцаж эхэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.