Хятадын төрийн албан хаагчдыг Iphone хэрэглэхийг хориглов
Анд нөхдийн мэдээ
2023-09-07
БНХАУ-ын Засгийн газраас төрийн албан хаагчдыг Iphone брэндийн ухаалаг утсыг ажлын шугамаар ашиглахыг өнгөрсөн долоо хоногт хоригложээ. Тодруулбал, тус улсын төрийн албан хаагчид болон улсын төв агентлагийн ажилтнуудыг Iphone утас ажлын байран дээрээ авч ирэх, хэрэглэхгүй байхыг үүрэгдсэн байна. БНХАУ-ын төрөөс энэхүү үүргийг биелүүлэх тодорхой зааварчилгааг төрийн албан хаагчдын дундын харилцах групп болон уулзалтууд дээр өгчээ. Гэвч энэхүү тушаал нь хэр өргөн хүрээг хамарч байгаа нь тодорхойгүй байгаа юм. Энэхүү мэдэгдэл гарснаар өнгөрсөн долоо хоногт "Apple" компанийн хувьцааны ханш 3.6 хувиар унасан байна. Мөн энэхүү арга хэмжээ нь "Huawei" болон "TikTok" платформын эсрэг АНУ-аас авсан хоригтой төстэй байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.