images

Лондоны “Imperial college”-д монгол хэлний хичээл орох гэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Дэлхийн шилдэг арван сургуулийн нэг Английн Лондон хотын "Imperial college" их сургуульд монгол хэлний хичээлийг хоёр дахь жилдээ заах гэж байна. Өнгөрсөн жил монгол хэлийг анхлан судалж буй хүмүүст зориулан 10 долоо хоногийн турш 15 цагийн цахим хичээл орж байв. Тус хичээлийг Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн судлаач, доктор Т.Тэргэл заасан юм. Харин энэ жилийн хэлний курс аравдугаар сарын 8-нд эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 8-нд дуусахаар байна. Мөн анхлан суралцагчдад, суурьтай суралцагчдад зориулсан хоёр ангитай байх ажээ. "Imperial college" нь шинжлэх ухаан, инженерчлэл, бизнесийн удирдлага, анагаах ухааны чиглэлээрх дэлхийн шилдэг арван их, дээд сургуулийн нэгд тооцогддог. Анх 1907 онд шинжлэх ухаан, технологи, уул уурхайн мэргэжлийн гурван том их сургуулийг нэгтгэж тус сургуулийг байгуулсан юм. Одоогийн байдлаар 125 орны 17 мянган оюутан суралцаж, 8 мянган хүн ажиллаж байгаа тус сургуулиас 14 Нобелийн шагналт эрдэмтэн, гурван Филдсийн медальтан төржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.