images

Монгол сурагчид Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Унгар улсын Шегэд хотод Олон улсын мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад болж өндөрлөлөө. 87 орны 351 сурагч хоёр өдрийн турш зургаан бодлого бодож оюун ухаанаа уралдуулсан тус олимпиадаас манай улсын гурван сурагч хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү, нийслэлийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт, нийслэлийн “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар гуравдугаар байранд шалгарчээ. Монголын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар ажилласан байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.