images

МИАТ Туркээр дамжин АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэхээр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Монгол, Америк улсууд “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу "Turkish Airlines" компанитай хамтарсан нислэг аяллын дугаар хамтран эзэмших гэрээний дагуу үйлдэхээр боллоо. Ингэхдээ МИАТ компанийн ОМ аяллын дугаартай нислэг Улаанбаатараас Истанбулд очих бөгөөд тэндээс "Turkish Airlines" компанийн ижил дугаартай нислэгээр Вашингтон, Чикаго хотод очно. Ийм нислэг нь дамжин нисэх буудал дээр дахин бүртэл хийлгэхгүй байх, ачаа тээшээ эцсийн буудал дээр шууд хүлээн авах боломж олгодог давуу талтай юм. Иймд Чикаго, Вашингтон чиглэлийн эхний нислэгийн тасалбар захиалгыг өчигдрөөс авч эхэллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.