images

2027 онд Энэтхэг улс дэлхийн гурав дахь том эдийн засаг болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-07


   Энэтхэгийн дунд болон өндөр орлоготой өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр тус улсын хэрэглэгчийн зах зээл 2027 он гэхэд дэлхийн гурав дахь том зах зээл болох төлөвтэй байгаа тухай BMI-ийн тайланд дурджээ. Зах зээлийнхээ хэмжээгээр тус улс одоогоор дэлхийд тавдугаар байр эзэлж байгаа бөгөөд “Fitch Solution” компанийн тооцоолсноор өрхийн бодит зарлага 29 хувиар өсөж одоогийн байрыг нь хоёроор урагшлуулна гэж таамаглаж байна. Тухайлбал, тус улсын нэг хүнд ногдох өрхийн зардлын өсөлт Индонез, Филиппин, Тайланд зэрэг Азийн бусад хөгжиж буй орны эдийн засгийн өсөлтөөс даруй 7.8 хувиар их байх гэнэ. Мөн BMI-ийн тооцоолсноор 2027 он хүртэл тус улсын иргэдийн орлого жил бүр 14.6 хувиар нэмэгдэх тул өрхийн зарлага нь гурван их наяд долларт хүрэх ажээ. Түүнчлэн тус улсын нийт өрхийн 25.8 хувийнх нь жилийн орлого 10 мянган доллар болно гэж тооцоолов. Улмаар Шинэ Дели, Мумбай, Бенгалуру зэрэг эдийн засгийн төв болсон хотуудад чинээлэг өрхүүд нь түлхүү амьдрах төлөвтэй байна. Үүнээс гадна тус улсын эдийн засгийн өсөлтөд залуу хүн амын нөлөө их. Тухайлбал, хүн амынх нь 33 хувь нь 20-33 настай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.