Ховд аймгийн бүх сумыг хатуу хучилттай авто замаар холбоно
Чихэнд чимэгтэй
2023-09-07
Ховд аймгийн 10 гаруй сумыг аймгийн төв, улсын хилтэй холбосон 1100 гаруй км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд хийгджээ. Нийт 17 сумтай тус аймгийн хувьд одоогоор авто замд холбогдоогүй цөөхөн сум байгаа бөгөөд Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань сумдын авто замын бүтээн байгуулалт явагдаж байна. Харин Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Дөргөн зэрэг сумдын чиглэлд авто зам хараахан баригдаж эхлээгүй байгаа юм. Тэгвэл ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-нд Ховд аймагт ажиллах үеэрээ үлдсэн дөрвөн сумыг авто замаар холбох ажлыг эхлүүлэхээ хэлж, Ховд аймгийн бүх сумдын чиглэлд хатуу хучилттай авто зам тавихыг дэмжихээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.