Өвөрхангай аймаг Иран улс руу хонины мах экспортолж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-07
Манай улс 2017 оноос хойш Иран улс руу хонины мах экспортолж эхэлсэн билээ. Анх гаргаж буй махны хэмжээ бага, ихэнхдээ ангилдаг байжээ. Харин одоо экспортын хэмжээ улам өргөжиж Өвөрхангай аймаг Иран улсад хонины мах экспортлох гурван жилийн гурван гэрээтэй ажиллаж байна. Тухайлбал, Ираны махны холбоо орон нутгийн өмчит “Өв Эко Мийт” компанид жилийн 240 сая төгрөгийн түрээсийг төлөхийн зэрэгцээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ “Өв Эко Мийт” компани малчдаас эхний ээлжинд 100 мянган хонь, төлөг, шүдлэн зэргийг худалдан авч байгаа гэнэ. Тус компани малчдаас нэг кг хонины махыг долоон мянган төгрөгөөр худалдан авч байгаа ажээ. Иран улс нь 80 орчим сая хүн амтай бөгөөд иргэдийн 99 хувь нь исламын шашинтай. Тиймээс шашны зан үйлээс хамаарч, халал аргаар бэлтгэсэн махны эрэлт өндөр байдаг гэнэ. Манайд энэ аргаар мах бэлтгэх зөвшөөрлийг Монголын Ислам шашинтны нийгэмлэгээс олгодог байна. Ингэж бэлтгэсэн махны үнэ ОХУ, БНХАУ-ын экспорттой харьцуулахад харьцангуй өндөр байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.