images

Монгол-Хятадын яармагт 35 орны 3000 компани оролцож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн үзэсгэлэн яармаг Өвөр Монголын Хөххотод болж байна. Уг яармагт манай улсаас хөнгөн үйлдвэр, хүнсний чиглэлийн 500 гаруй компани оролцож байгаа бол нийт 35 орны 3000 компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэ жилийн яармагийн үзэсгэлэнгийн гол танхим 92 мянган м.кв болсон нь дээд амжилт тогтоосон байна. Хоёр улсын хамтран хийсэн анхны яармаг 2015 онд болж байсан бөгөөд өмнөх гурван яармагт нийт 40 гаруй орны 30 мянган зочин, 10 мянган үзэсгэлэн гаргагч оролцож, хамтын ажиллагааны 444 гэрээг үзэглэсэн нь 270 тэрбум юанийн төслийн хөрөнгө оруулалт босгож байсан аж. Уг яармагийн үр дүнд Монгол, Хятадын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр нэмэгддэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.