Өмнөд Судан: Монголын энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардуулав
Чихэнд чимэгтэй
2023-09-06
Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль, цэргийн багийн дурсгалыг гардуулах ёслол өнгөрсөн сарын 23-нд болжээ. Тус арга хэмжээнд “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч Мохан Субраманиан, Юнити муж дахь НҮБ-ын зохицуулагч Жейн Кони, секторын командлагч Эммануэл Ругазора, Юнити мужийн амбан захирагч Жозеф Нгуен Монитуйл тэргүүтэй зочид уригдан оролцож, алба хаагчид энэ үеэр жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг сонирхуулсан байна. "UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч Мохан Субраманиан бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Монголын батальон бол Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй хамгийн шилдэг батальон юм. Та бүхний үйл ажиллагаа Өмнөд Суданы ард иргэдийн амар тайван амьдрал, сайн сайхны төлөө байж чаддаг гэдгийг хангалттай харуулж байдаг” гэдгийг хэлжээ. Мөн энэ үеэр Юнити муж дахь НҮБ-ын зохицуулагч хатагтай Жейн Кони онцолж хэлсэн үгэндээ “Монголын батальон нь байгалийн гамшиг, цагийн байдлын өөрчлөлт аль алиныг нь даван туулахдаа хэзээ ч гомдоллодоггүй, хэзээ ч шалтаг тоочдоггүй, нүүрэндээ үргэлж инээмсэглэлтэй байдаг” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.