images

Дундговь: Гурван замын уулзварт дуут гэрлэн дохио суурилуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-06


   Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн гурван уулзварт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохио суурилуулжээ. Энэ ажлыг тус аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс хийж бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн 12 хэсэгт дуут гэрлэн дохиог суурилуулахаар төлөвлөжээ. Дундговь аймгийн хэмжээнд нийт харааны бэрхшээлтэй 150 гаруй иргэн байдгаас аймгийн төвдөө 46 орчим нь амьдардаг байна. Иймд орон нутагтаа амьдарч буй харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй бага насны хүүхдүүд, ахмад настнуудад замаар зорчиход тус дэм болохоор дээрх ажлыг хэрэгжүүлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.