images

Манай улсад цахилгаан автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчино

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-06


  Манай улсад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхдийн болон ажилчдын автобусанд дугаарын хязгаарлалт хамаардаггүй билээ. Тэгвэл өчигдрөөс эхлээд нийслэлийн засаг даргын захирамжаар цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болжээ. Манай улс агаарын бохирдлын эсрэг цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг нөхцлүүдийг бүрдүүлж өгөхийг холбогдох албаныхан хэлж байсан юм. Сонирхуулахад, энэ оны тавдугаар сарын байдлаар манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 0.05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ажээ. Тухайлбал, 500 гаруй суудлын автомашин, 100 гаруй автобус цахилгаанаар явдаг байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.