Олон улсын морьт харвааны нээлттэй наадамд монгол тамирчид тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-09-06
“Хийморь” олон улсын морьт харвааны нээлттэй наадам энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 80 гаруй морьт харваач оролцож, "Намнаа” академийн тамирчин, дасгалжуулагч О.Мөнхбаясгалан тэргүүлжээ. Тэрбээр солонгос цуваа таван байны төрөлд нэгдүгээр байр, унгар байны төрөлд хоёрдугаар байранд тус тус шалгарсан бөгөөд Ш.Энхбаатар, Г.Гүнбилэг нарын хамтаар багийн төрөлд мөн түрүүлсэн байна. Харин Б.Отгон-Өлзий бөмбөг намнаа төрөлд тэргүүн байр, турк байны төрөлд хоёрдугаар байранд шалгарчээ. Ингэснээр О.Мөнхбаясгалан, Б.Отгон-Өлзий нар өнөөдөр эхлэх олон улсын морьт харвааны холбооны ДАШТ-д улсаа төлөөлж оролцох шилдэг 10 тамирчны тоонд багтлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.