images

"Эрдэнэс Тавантолгой" 10 сарын хугацаанд 512 тэрбумын нэмэлт орлого олжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-05


   “Эрдэнэс Тавантолгой” компани онцгой дэглэм тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл нийт 44 удаагийн биржийн арилжаа хийжээ. Ингэхдээ 467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулж, 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Тус компанид өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард тус компани үйл ажиллагаагаа жигдрүүлж 13 сая тонн нүүрс олборлож, 4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийн улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн юм. Түүнчлэн санхүүгийн сахилга баттай байж, борлуулалт, нүүрс тээвэр, экспортоо нэмэгдүүлж, улсдаа оруулах валютын нөөцийг нэмэгдүүлэн өндөр үр ашигтай ажилласан гэж үзээд онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгасан билээ. Онцгой дэглэмтэй өнгөрсөн 10 сарын хугацаанд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.