Монголын цахим спортын тамирчид дэлхийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2023-09-05
Цахим спортын олон улсын холбооноос зохион байгуулдаг IESF цахим спортын аварга шалгаруулах тэмцээн Румын Яссы хотод есөн өдрийн турш болж өндөрлөлөө. Тус тэмцээний DOTA-2 тоглоомын төрөлд Монгол улсыг төлөөлж оролцсон "IHC esports" баг түрүүлж, 50 мянган ам.долларын шагналын эзэн болжээ. Аваргын төлөөх тоглолтод Монголын баг Мьянмар улсын шигшээ багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Түүнээс өмнөх тоглолтоо Киргизийн багтай хийж мөн 2:1 харьцаатай ялжээ. Ингэснээр 2013 онд и-спортын ангилалд орж ирсэн Dota 2 тоглоомын төрөлд Монголын баг түүхэн дээд амжилт үзүүлсэн байна.
Зургийн эх сурвалж: "International Esports Federation"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.