images

Гадаадын жуулчид манай улсад 650 сая ам.долларын орлого оруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-05


     Энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсад 431130 гадаадын жуулчин ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулжээ. Энэ талаар БОАЖЯ-наас өчигдөр мэдээлэхдээ “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацааны дагуу бүрэн гүйцэтгэж байгаа ажээ. Мөн энэ оны 2, 4, 6 дугаар саруудад манай улсаас шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсуудад Монгол орныг сурталчлах “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Түүнчлэн аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны тавдугаар сард УИХ-аар батлуулсан бөгөөд БОАЖЯ-наас хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж гүйцэтгэж байгаа гэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.