images

Монголын Зэвсэгт хүчний алба хаагч Азийн аварга биатлонч боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-05


   Казахстаны Шучинск хотын өвлийн олимпын баазад биатлоны өсвөр үе, залуучуудын Aзийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн алба хаагч, түрүүч Э.Энхсайхан хос медаль хүртэж, Азийн аварга болжээ. Тэрбээр 12.5 километрийн ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль, залуучуудын 7.5 километрийн төрөлд алтан медаль тус тус хүртэж, Монголын биатлончдын түүхэн амжилтыг тогтоосон байна. Сонирхуулахад, англиар biathlon хэмээх энэхүү тэмцээн нь хоёр өөр төрөлд нэгэн зэрэг ур чадвараа сорьдог спорт ажээ. Ихэнх тохиолдолд гүйлтийн цана болон буудлагын хосолсон спортын төрлийг ингэж нэрлэдэг гэнэ. Түүнээс гадна кросс гүйлт, буудлага хосолсныг зуны биатлон гэдэг бол гүйлт, усанд сэлэлт хосолсныг орчин үеийн биатлон болон биатл гэдэг ажээ. Харин манай тамирчин энэ удаагийн тэмцээнээс гүйлтийн цана болон буудлага хосолсон төрөлд аваргалсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.