Завхан: Богд уулнаас янгир нутагшууллаа
Чихэнд чимэгтэй
2023-09-04
Богдхан уулын дархан цаазат газраас Завхан аймгийн Цагаанчулуут сумын Борхайрхайн ууланд нэг тэх, нэг ямааг өнөөдөр нутагшууллаа. Тодруулбал, ховордож буй янгир ямааны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг Улиастай-Алтай чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын дагуу тандан судлах зорилгоор ШУА-ийн Биологийн үндэсний хүрээлэнгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дээрх хоёр бодгальд сансрын дохиолол зүүж тавьжээ. Завхан аймгийн төвөөс урагш 100 км зайд байрлах говь хангай хосолсон тус газар нь янгирын цөөн тооны сүрэгтэй ажээ. Иймд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас янгир ямааг үргээж цочоохгүй байхыг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын иргэдэд зөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.