Япон: АНУ-ын Элчин сайд амласандаа хүрч Фүкүшимагийн загас идэв
Анд нөхдийн мэдээ
2023-09-04
Японд суугаа АНУ-ын Элчин сайд Рам Эмануэл зарласан ёсоор өнгөрөгч пүрэв гарагт Фүкүшима хотод очиж хотын мэйртэй хамт загасаар үдийн зоог барьжээ. Түүний энэ үйлдэл цөмийн реакторын хөргүүрийн цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгах Японы шийдвэрийг дэмжиж буйн илэрхийлэл юм. Тэрбээр орон нутгийн загасчидтай ярилцаж, хүнсний дэлгүүрүүдээр орж тоор, усан үзэм зэрэг Фүкүшимагийн тариаланчдын ургуулсан жимснээс худалдан авсан байна. Р.Эмануэл энэ тухай “Би жимснүүдийг бүгдийг нь идэхээр худалдаж авсан. Хэрэв би аюулгүй гэдэгт нь эргэлзэж байсан бол худалдаж авахгүй байсан” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Японы Засгийн газраас загасчидаа дэмжихийн тулд 550 сая доллар төсөвлөөд байна. Ирэх арван жилийн турш япончууд цөмийн цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгасаар байх юм. Учир нь, мянган танк дүүрэн нийт 1.34 сая тонн цэвэршүүлсэн ус бий. Мөн энэ усыг Номхон далайд цутгасан нь Өмнөд Солонгосын далайн бүтээгдэхүүний худалдаанд нөлөөлж байна. Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль Сөүл хотын загасны захуудаар орж зоог бариад асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ, Японтой хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.