Саудын Араб: Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 10 тамирчин оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-09-04
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Саудын Арабын Эр Рияд хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн есдүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж. "Парис-2024" Зуны Олимпын наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцох хоёр тэмцээний нэг нь энэ удаагийн ДАШТ ажээ. Манай улсаас тус тэмцээнд Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 10 тамирчин оролцож байгааг спортын сэтгүүлч Т.Түвшинтөгс цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М.Анхцэцэг нар хүч сорих ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.