Саудын Арабын ханхүү манай улсад айлчилж байна
Чихэнд чимэгтэй
2023-09-04
Саудын Арабын эрхэм дээд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд өнөөдрөөс эхлэн манай улсад айлчилж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар энэ сарын 7-ныг хүртэл Монголд айлчилж байгаа бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын албаны хүнтэй уулзах ажээ. Мөн хоёр улсын төлөөлөгчид цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцоно хэмээн Саудын Араб дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант улсад өнгөрсөн тавдугаар сард айлчлахдаа Эрхэм дээд ханхүүтэй уулзаж энэ ондоо харилцан дээд, өндөр түвшинд айлчлал хийх, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлээр санал нэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.