Говь-Алтай: 16 мянган өрх нарны цахилгаан станцаас эрчим хүчээ хангана
Чихэнд чимэгтэй
2023-09-04
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Тус бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” компани барьж гүйцэтгэжээ. “Сэрвэн” хэмээх энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тус аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэнийг цахилгаанаар хангах юм байна. Мөн үүнийг дагаад 10-12 хүний ажлын байр бий болж, жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ гэдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Сонирхуулахад, манай улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой байдаг ажээ. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нартай байх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтойг “Сэрвэн” нарны цахилгаан станц нотолж буй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.