images

Хятад: Монгол теннисчид хосын төрөлд тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-04


   Өнгөрсөн сарын 29-нээс энэ сарын 1-ний өдрүүдэд  Хятадын Нанжин хотод олон улсын теннисний холбооны 18 хүртлэх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах J200 тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсаас Ч.Маралгоо, Ч.Мартаа нар оролцжээ. Монголын тамирчин Ч.Мартаа нь ганцаарчилсан төрөлд хоёрдугаар тойрогт хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн бол Ч.Маралгоо энэ төрөлд шилдэг наймд шалгарсан байна. Харин хос теннисний төрөлд Ч.Мартаа, Ч.Маралгоо нар аваргын төлөө тоглож 4:6, 6:3, 10:7 харьцаагаар ялалт байгуулж тэргүүн байранд шалгарчээ. Ингэснээр Ч.Маралгоо дэлхийд 432 дугаар байранд, Ч.Мартаа 543 дугаар байранд тус тус эрэмбэлэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.