Сүхбаатарын талбайд "Lala land" бүжгэн жүжиг тоглов
Чихэнд чимэгтэй
2023-09-04
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр "Lala Land” медиа арт балетын тоглолт өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төв талбайд боллоо. Оскарын шагналт "Lala Land” киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр Монголын "Lala Land” медиа арт энтертайнментаас уг балетын бүжгэн жүжгийг толилуулсан байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Ц.Цолмонбуд ажиллаж, Монгол, Солонгосын уран бүтээлчид болон "Киви" хамтлагийн дуучин, продюсер Д.Уламбаяр нар оролцжээ. Энэ удаагийн тоглолт олон улсад балетын урлагийг медиа арттай хослуулсан анхны бүтээл болж байгаагаараа онцлог бөгөөд үнэ төлбөргүй болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.