images

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд 100 гаруй гарааш буулгаж талбайг чөлөөлжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-04


   Нийслэлийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй тоосгон гараашуудыг буулгаж талбайг чөлөөлөх ажил өрнөж буй. Энэ хүрээнд Нийслэлийн төвийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо он гарсаар 96 гарааш буулгаж, дөрвөн чингэлгийг нүүлгэжээ. Тухайлбал, зургаадугаар сургуулийн орчмын 40-өөд гараашийг буулгаж, ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Хотын өнгө үзэмжийг сайжруулах энэ мэт ямар ажил хийсэн тухай тус хорооны Засаг дарга Д.Амаржаргал “Манай хороо 2023 оны эхний хоёр улиралд дүүргийн хөрөнгө оруулалтаар байрнуудын дээвэр, гадна фасадыг засварлаж, автомашины замын хагархайг нөхөж, явган хүний замыг заслаа” гэв. Тухайлбал, явган хүний замын засварыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж өнгөрөгч лхагва гарагт дуусгажээ. Мөн цагаан сарын үеэр авто зогсоолд удсан, авто замын эгнээ хааж орхисон тээврийн хэрэгслийн судалгааг гаргаж Тээврийн цагдаагийн албанд хандаж зогсоолыг чөлөөлөх аян хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан халаасны үнсний сав хэрэглэх аяныг хэрэгжүүлж тамхины ишгүй хороо болжээ. Тус хорооны Засаг дарга Д.Амаржаргалын санаачилгаар "Дэм дэмэндээ" аяныг наймдугаар сарын 9-28-ны өдрүүдэд хийж цугласан хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг үерт өртсөн Баянзүрх дүүргийн тодорхой тооны иргэдэд өгсөн юм. Харин өнгөрсөн онд орон сууцны хаягжуулалтыг шинэчлэн, хогийн цэгийг тохижуулж, үзэмжгүй хашаа хороог буулган, шат довжоог засварлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.