Монгол, Хятадын судлаачид цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станц байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-09-01
Монгол улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнтэй хамтарч Монгол орны цэвдэгтэй бүс нутагт цаг уурын автомат станц байгууллаа. Тухайлбал, Багануур дүүргийн ойролцоо, Хөвсгөл аймгийн Дархадын хотгор, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл аймгийн Мөнгөтийн бөөргийн дэргэд, Архангай аймгийн Чулуутын голын хөндийд өнгөрсөн сарын 12-ноос 24-ний өдрүүдэд уг станцуудыг суурилуулжээ. Судалгааны багт ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын доктор (Ph.D) А.Саруулзаяа, Хүйтэн ба хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн судалгааны хүрээлэнгийн доктор, профессор Ву Тонхуа, доктор, профессор Шаодун Ву болон хоёр улсын залуу судлаачид оролцсон байна. Бүрэн автомат уг станцуудыг ОХУ-ын Сибирь, Монгол, БНХАУ-ын Төвдийн тэгш өндөрлөгийн цэвдэгтэй бүс нутгийг дайруулан Евроазийн цэвдгийн урт хугацааны мониторингийн сүлжээ бий болгох зорилгоор байгуулжээ. Цаг уурын автомат станц нь урт хугацаанд уур амьсгалын үзүүлэлтүүдийг хэмжих төдийгүй ул хөрсний чийг, цэвдгийн температурыг давхар хэмждэг байна.
Зураг дээр. Монгол, Хятадын судлаачид
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.