images

ҮСХ: Монгол хүний амьдрах орчны аюулгүй байдлыг судална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-01


   Үндэсний статистикийн хорооноос монгол хүний амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулах гэж байна. Өнөөдрөөс эхлэн судлаач мэргэжилтнүүд 20 багт хуваагдан 21 аймаг, есөн дүүрэгт ажиллахаар болжээ. Тэд улсын хэмжээнд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судлах бөгөөд энэ нь 70 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Судалгааны хүрээнд нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судлах гэнэ. Харин гэмт хэрэгт өртөх эрсдлийг судлахдаа хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм байна. Сонирхуулахад, дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.