images

Өнөөдөр үнэт ховор номын музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-01


   Монгол улсын ерөнхийлөгч жил бүрийн есдүгээр сарын нэгнийг "Эх хэлний өдөр" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Үндэсний номын сангаас өнөөдөр 16:30 цаг хүртэл Үнэт ховор номын музейг олон нийтэд үнэгүй үзүүлж байна. Харин бусад өдөр уг музейг 5000 төгрөгөөр үзэх ажээ. Үнэт ховор номын музей нь 1981 онд тус номын сангийн дэргэд байгуулагдсан бөгөөд ЮНЕСКО болон Монголын хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын дурсгал, монголчуудын ном бүтээх уламжлал, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор зүйлс хадгалагдаж буй. Тухайлбал, “Нартан барын Ганжуур”, “Дэргэ Ганжуур”, “Хүрээ барын Ганжуур”, “Монгол бичмэл Ганжуур”,  “Алтан Ганжуур, “Мөнгөн Ганжуур” тэргүүтэй судар номууд хадгалагдаж байдаг. Мөн 108 боть “Ганжуур”, түүний тайлбар болох 226 боть “Данжуур” хэмээх хоёр их хөлгөн судар залаастай байдаг аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.