“Тамгагүй төр” жүжгийг Өвөр Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-09-01
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжгийг өнгөрсөн онд “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр дахин найруулан тавьсан нь олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ. Энэхүү бүтээлийг өнгөрсөн онд 117 удаа тоглосон нь 67 мянга гаруй үзэгчид хүржээ. Улмаар 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийж, Английн “West end” театрт ирэх 11 дүгээр сарын 13-наас нийт 20 удаа тоглохоор болсон юм. Тэгвэл тус жүжгийн уран бүтээлчид энэ сарын 19-нөөс эхлэн 26-ныг дуустал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод тоглохоор болжээ. “Тамгагүй төр” жүжгийг Монголын театрын тайзнаа 1998 онд найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар анх тавьж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.