images

Криминалистикийн шинжээчид олон улсын хутга шидэлтийн тэмцээнээс медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-01


   ОХУ-ын Уфа хотод болсон Олон улсын спортын наадмын хутга шидэлтийн төрөлд Монгол улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Амарбаясгалан, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Должинсүрэн нар өрсөлдөж медаль хүртлээ. Дөрвөн метрийн зайнаас хутга шидэх төрөлд Б.Должинсүрэн мөнгөн медаль, Б.Амарбаясгалан хүрэл медаль авав. Тэд хоёр дахь жилдээ тус тэмцээнд дараалан амжилттай оролцож буй нь энэ бөгөөд багийн дүнгээр мөн хүрэл медалийн эзэн болжээ. Харин тэргүүн байрыг ОХУ, дэд байрыг Беларусийн баг тамирчид эзэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.