"Чингис хаан" киноны уран бүтээлчид Чингис хааны нутгаар аялна
Чихэнд чимэгтэй
2023-09-01
Өвөр Монголын “Чингис Хаан” олон ангит киног бүтээсэн олон улсын уран бүтээлчид өчигдөр манай улсад ирлээ. Тэд манай улсаар аялж баримтат нэвтрүүлэг бүтээх бөгөөд энэхүү ажлыг Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл дэмжиж, олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах гэнэ. Тухайлбал, Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг улсын уран бүтээлч, жүжигчид харилцан туршлага солилцох, Монгол улсын түүх, соёлыг олон улсад сурталчлах зорилгоор “Монголын нууц товчоо”-ны түүхэн дурсгалт газруудаар өнөөдрөөс эхлэн 25-ны хооронд аялан баримтат нэвтрүүлэг бүтээх юм. Уран бүтээлчдийн багт “Чингис хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав болон Чингисийн есөн өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.