Морьт харвааны ДАШТ манай улсад болно
Чихэнд чимэгтэй
2023-08-31
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам маргааш "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт эхэлж, 10 өдөр үргэлжилнэ. Мөн энэ үеэр морьт харвааны "Хийморь" ДАШТ болох ажээ. Тус тэмцээнийг олон улсын морьт харвааны холбоо /IHAA/ 2019 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд манай улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байна. Мөн монгол бөмбөг намнаа энэ удаагийн тэмцээнд албан ёсны төрөл болон шинээр нэмэгджээ. Тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин түрэг харваа, унгар харваа, польш харваа, ази харваа, монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.