images

Ерөнхийлөгчийн илгээлтээр 310 хүүхэд олон улсад тэтгэлэгтэй суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-31


   “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй. Энэ нь Монгол орны 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагчдыг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад бэлтгэж, улмаар төгсөж ирэхэд нь ажлын байранд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. Энэ онд гэхэд тус тэтгэлэгт 310 хүүхэд тэнцсэн бөгөөд тэдгээрийн нэрсийг өнөөдөр БШУЯ-наас зарлажээ. Уг хөтөлбөрт харьяалагдах сум, хорооныхоо сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцаж төгссөн, математик, физик, хими, биологийн болон гадаад хэлний хичээлдээ дунджаар 550 ба түүнээс дээш оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн сурагчид хамрагдах боломжтой. Сонгон шалгаруулалтын тухайд, Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв батлан гаргадаг ажээ. Улмаар автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.