Монгол улс Пап Францисын айлчлалд зориулж шуудангийн марк гаргалаа
Чихэнд чимэгтэй
2023-08-31
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 4-нийг хүртэл төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Пап Францисын Монгол улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг “Монгол шуудан” компани бүтээж, Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны яамнаас хамтран худалдаанд гаргахаар болжээ. “Монгол шуудан” компани Монгол улсын түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон гадаад айлчлалтай холбоотой тусгайлан марк гаргаж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэ удаа Пап Францисын айлчлалын сэдэвт маркийг 22500 ширхэг хэвлүүлсэн байна. Шуудангийн марк нь Монгол улсын тусгаар тогтнолыг илэрхийлж, аливаа салбарын үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээдэг бэлгэ тэмдэг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.