“Qatar Airways” компанид ажиллах монгол залуусыг шалгаруулах бүртгэл эхлэв
Чихэнд чимэгтэй
2023-08-31
Монгол, Катар улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Qatar Airways” компани манай улсаас 50 бүхээгийн ажилтан шалгаруулан ажилд авахаар болсон билээ. Тэгвэл уг шалгаруулалтад орох залуусын бүртгэл эхэлсэн бөгөөд Катарын компанийн төлөөлөгчид 10 дугаар сард Монголд ирж эцсийн сонгон шалгаруулалтыг хийхээр болов. Тус компани нь 21-34 настай, гарын хүрэх өндөр нь 212 см-ээс дээш, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй, эрүүл биетэй хүмүүсийг сонгон шалгаруулж авах юм. Өөрөөр хэлбэл ажилтнаас дээд боловсролтой байхыг шаардахгүй, харин “Qatar Airways” компанид үйлчилгээний ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, Доха хотод байрлаж амьдрах боломжтой байхад болно. Мөн үйлчилгээний ажилтанд байвал зохих харилцааны соёл, олон улсын багтай хамтран ажиллах чадвартай байх хэрэгтэй аж. Бүхээгийн ажилтан болох хүсэлтэй залуусын бүртгэлийг есдүгээр сарын 13-ныг хүртэл энэ холбоосоор бүртгэж байна. Монгол залуусыг Катарын тэргүүлэх агаарын тээврийн компанид ажиллуулан туршлагажуулах санаачилгыг тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.