Тэргэнцэртэй сэлэмний ДАШТ-д манай хоёр тамирчин оролцоно
Чихэнд чимэгтэй
2023-08-30
БНСУ-ын Бусан хотод тэргэнцэртэй сэлэмний 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас "Монгол алдар" сургуулийн тамирчин Д.Цолмон, "Мобиком корпораци" компанийн тамирчин Ж.Нарантунгалаг нар оролцохоор болжээ. Учир нь Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооноос энэхүү тэмцээнд ганцаарчилсан болон багийн төрөлд найман тамирчин бэлдэж байсан ч зургаан тамирчны виз гараагүйн улмаас ийнхүү хоёр тамирчин оролцуулж байгаа аж. Монгол тамирчид энэ сарын 27-ны өдөр Бусан хотод очсон бөгөөд тэмцээний өмнөх олон улсын бэлтгэлдээ хамрагдаж байгаа аж. Манай багийн ерөнхий дасгалжуулагчаар М.Мөнхтулга ажиллаж байгаа бол шүүгч Б.Гэрэлмаа олон улсын шүүгчийн эрх авахаар тус тэмцээнийг зорьжээ. Манай тамирчдын оролцох төрөл есдүгээр сарын 2-ны өдөр эхэлж, 4-ний өдөр тулалдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.