Дундговь: Дэлхийн банкны зээлээр 98 км авто замд их засвар хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-30
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр олон улсын болон улсын замд их засвар хийх талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Энэ жил олон улс болон улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс Дундговь аймгийн Эрээн овооноос цаашаа 98 км авто замын урсгал засварт нийт 700 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Тухайлбал, энэ замын шинээр гарсан эвдрэлүүдийг тогтоож, хөдөлгөөн нэвтрүүлэх хэмжээнд хүргэхээр зарим ажлуудыг төлөвлөжээ. Тухайн чиглэлийн авто зам маш муу чанараар баригдсан бөгөөд даац хэтрэлт их байсан аж. Тиймээс 2024 онд Дэлхийн банкны зээлээр тухайн чиглэлийн авто замд их засвар хийхэээр төлөвлөжээ. Сонирхуулахад, манай оронд олон улс, улсын чанартай хатуу хучилттай 7477 км авто зам байдаг аж. Эдгээр замын урсгал завсар, арчлалтын ажлыг улсын 20, хувийн 10 компани гүйцэтгэдэг байна. Урсгал засвар арчлалт нь өдөр бүр хийгддэг бөгөөд замын жижиг нөхөлт, тоос шороог арилгах, хагарлыг засах ажил ордог гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.