images

Их Британийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-29


   2018 оноос эхлэн Монгол улсад суугаа Их Британийн Элчин сайдаар ажилласан Филипп Мэлоун өнгөрөгч долоодугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улмаар түүний оронд ирсэн шинэ Элчин сайд Фиона Блит өчигдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй юм. Иймд итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэрээ Ф.Блит хоёр улсын харилцааг өргөжүүлж, дээд хэмжээний айлчлал, уулзалт зохион байгуулахын төлөө хичээж ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Их Британийн арми, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, Олон улсын энх тайвны институт, Сомали улс дахь НҮБ-ын Тусламжийн төлөөлөгчийн газар, НҮБ дэх Их Британийн төлөөлөгчийн газар ажилласан олон улсын харилцааны арван туршлагатай нэгэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.