images

7000 га талбайг усалгааны системтэй болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-29


   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хүнсний ногооны үйлдвэрлэл, усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2026 оныг хүртэл хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зургаан жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийн хүрээнд найман аймгийн 18 сумын дөрвөн услалтын системийг шинэчлэн сайжруулах гэнэ. Ингэснээр нийтдээ 7000 га талбайг усалгаатай болгох ажээ. Одоогоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг долоон аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайг услах системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа ажээ. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Дашрамд дурдахад, инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар найман мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.