images

Эх баригчдыг сургагч багшаар бэлтгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-29


   Эрүүл мэндийн яам, Японы "Жайка" олон улсын байгууллагатай хамтран эмч, сувилагчдын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд шинээр төгссөн эх баригчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар болжээ. Уг төслийг хамгийн анх 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хэрэгжүүлж байсан юм. Улмаар төслийн хоёрдугаар үе шат болох эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр эх барихуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг гурван удаа зохион байгуулж, 48 эх баригчийг сургагч багшаар, 10 эх баригчийг чиглүүлэгч багшаар бэлдсэн байна. Түүнчлэн сургалтын үр дүн, чанар чансааг тодорхойлох “Эх баригч мэргэжилтний цогц чадамж"-ийг боловсруулан гаргажээ. Цаашид энэ төслийн хүрээнд эх баригчдын эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригчийг ажлын байран дээр сургах ажлууд хийгдэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.