images

АНУ: Балетчин Ө.Мөнхжин Атланта хотын театрт ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-28


  ДБЭТ-ын гоцлол бүжигчин Ө.Мөнхжин 2024 оныг хүртэл АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын балетын театрын бүжигчнээр ажиллахаар болжээ. Тус байгууллага өнгөрсөн долоо хоногт албан ёсны вэб хуудсаараа дамжуулан театрын бүжигчнээр ажиллах 39 хүнийг танилцуулсан байна. Үүнд Бразил, Испани, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Польш, Украин, Куба, Оросын уран бүтээлчид багтсан бөгөөд тэд бүгд дэлхийн шилдэг урлагийн сургуулиудыг дүүргэж, олон улсын тэмцээн уралдаануудад амжилт гаргаж байсан юм. Тус балетын театр бүжигчдээ жилд 27 мянгаас 40 мянган долларын хооронд цалинжуулдаг ажээ. Арван настайдаа Пермийн балетын сургуульд бүрэн тэтгэлэгтэй суралцаж, 2018 онд УДЭТ-ын балетын гоцлоочоор ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Хятад, Орос, Япон, Солонгос, Евроазийн балетын уралдаануудад амжилттай оролцож байв. Улмаар 2023 онд оны шилдэг бүжигчнээр шалгарч үндэсний “Мөнгөн мод” шагналын эзэн болж байсан билээ. Түүний хамгийн сүүлийн амжилт нь АНУ-ын олон улсын балетын тэмцээнээс Роберт Жоффригийн нэрэмжит шагнал буюу шилдэг дөрвийн нэгээр тодорч байсан юм. 

Зургийн эх сурвалж: Atlantaballet.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.