Энэ онд төгрөгийн хадгаламж 560.1 тэрбумаар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-08-28
Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 435.5 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 560.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнээс иргэд 12.6 их наяд төгрөгийг хадгаламжиндаа хийсэн бол, аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламжинд 1.8 их наяд төгрөг нь байгаа аж. Харин валютаар хадгаламж үүсгэх нь энэ оны зургадугаар сарын байдлаар 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 669.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.