images

Архангай: Америк цэргүүд өвчтөн үзэж, сумдын байшин барилгыг засварлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-28


   Монгол улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын командлалын Агаарын цэргийн хүчний хамтарсан “Энхийн элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хамтын ажиллагаа өчигдөр өндөрлөжээ. Энэ хүрээнд Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сумын иргэдэд  АНУ, Балба, Тайланд улсын эмч, эмнэлгийн ажилтнууд нүд, шүд, дотор, зүрх судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй үзүүлсэн бол АНУ, Австрали улсын инженерүүд хамтран Жаргалант, Цэнхэр сумын сургууль, эрүүл мэндийн төв, ахмадын төвд шаардлагатай засвар, сантехникийн болон цахилгааны засварыг хийжээ. Тухайлбал, Жаргалант сумын ЗДТГ-ын байр, ахмадын төв, бага сургуулийн сагсан бөмбөгийн талбайн засвар, сургуулийн дээврийн засвар, Цэнхэр сумын эмнэлгийн хаалга, цонх, шал сантехникийн болон цахилгааны засварыг хийсэн байна. Үүнд гадаадын 61, манай улсаас 40 цэргийн алба хаагч оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.