“Доха 2023” үзэсгэлэнд оролцох Монголын талын зардлыг Катар улс даана
Чихэнд чимэгтэй
2023-08-28
Катар улсад “Ногоон цөл, илүү сайн орчин” сэдвийн дор ирэх аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд болох “Доха 2023” үзэсгэлэнд Монгол улсыг оролцохыг албан ёсоор урилаа. Улмаар манай улсаас тус үзэсгэлэнд оролцохоор болбол павильон, павильоны дотор засал, ажилтнуудын байрлах байр, хоол, Монголоос Катарт авчрах бараа бүтээгдэхүүний ачааны үнийг тус улс даахаа илэрхийлэв. Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй орон энэ үзэсгэлэнд оролцохоо мэдэгдэж өөрсдийн павильоноо тохижуулаад эхэлсэн байна. Үзэсгэлэнгийн дэд сэдвүүд нь “Орчин үеийн хөдөө аж ахуйн технологи, инновац”, “Байгаль орчны тухай мэдлэг, тогтвортой байдал” бөгөөд үзэсгэлэнг олон улс, гэр бүл, соёл гэсэн гурван хэсэгт хуваан зохион байгуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.