Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-08-28
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод наймдугаар сарын 22-нд эхлээд өнөөдөр дуусаж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ 107 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. Түүний оролцсон ДАШТ-д 84 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 107 кг-ын жинд таван тивийн 20 орны 24 тамирчин хүч үзжээ. Улмаар манай тамирчин цээжнээс түлхэлтийн хоёр дахь оролдлогоороо 247 кг-ыг өргөж ДАШТ-ээс гурав дахь мөнгөн медалиа хүртэв. Харин 107 кг-ын жингийн аваргаар Ираны тамирчин тодорч, гуравдугаар байрыг Украины тамирчин эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.