Монгол-Грек улс хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдлээ
Чихэнд чимэгтэй
2023-08-25
Монгол, Грек улсын Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын Зам тээврийн сайд нар лхагва гарагт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийг байгуулах төслийг талууд 2018 оны 12 дугаар сард байгуулж байсан түүхтэй. Харин энэ сарын 9-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 131 дүгээр захирамж гаргаж Зам тээврийн сайд С.Бямбацогтод улсаа төлөөлөн тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгосон юм. Ингэснээр Монгол-Грек улс хооронд шууд нислэгтэй болох, Грекийг Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгох эрх зүйн орчин бүрдэв. Мөн улсууд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжилтнүүдийн сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлд ажиллахаар болцгоолоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.