Катарын хөгжлийн сан Монголд хавдрын эмнэлэг барьж өгнө
Чихэнд чимэгтэй
2023-08-25
Монгол улсаас Катар, Кувейтэд хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн Катарын хөгжлийн сангийн Төсөл хариуцсан газрын дарга Нуф Аль-Каабитай лхагва гарагт уулзлаа. Улмаар Элчин сайд Монголд хавдрын эмнэлэг шинээр барих төслийг тус сантай хамтран хэрэгжүүлэх санал тавьжээ. Үүний хариуд Нуф Аль-Кааби хавдрын эмнэлгийн төслийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойгоо илэрхийлсэн байна. Түүнчлэн төслийг хамтран хэрэгжүүлэх албан ёсны хүсэлт, техник эдийн засгийн үндэслэлийг ойрын хугацаанд ирүүлбэл холбогдох судалгааг даруй хийж, сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулан энэ онд багтаан хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж, ирэх онд төслийг эхлүүлэх боломжтой гэжээ. Тиймээс эмнэлэг барих төслийн мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яамнаас авч Катарын Гадаад хэргийн яамаар дамжуулан Катарын хөгжлийн санд албан ёсоор хүргүүлэхээр боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.