Орон нутгийн дөрвөн коллежид мэдээллийн технологийн хөтөлбөр нэвтрүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-25
Английн "Pearson" байгууллагын "Pearson BTEC International IT Level-3" буюу мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг энэ жилээс манай улсын зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болоод байна. Энэ хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод зэрэг аймгийн коллежуудад хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгох цахим сургалтад хамруулжээ. Түүнчлэн ирэх есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд "Pearson BTEC"-ийн олон улсын сургагч багш нар манай улсад ирж, политехник коллежуудын мэдээллийн технологийн багш нарт сургалт явуулахаар болсон байна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гарах болон дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой. Уг хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд жил бүр нэг сая суралцагч төгсдөг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.