images

Улсын хэмжээнд нэгдүгээр ангид 35866 хүүхэд элсэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-25


   Энэ хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэгт 129946 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Учир нь Нийслэлийн захирагчийн албаны мэдээлж буйгаар  цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний шатны бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 142798 хүүхдээс 104762 хүүхэд буюу 73.3 хувь нь хүсэлт гаргаад байгаа гэнэ. Одоогоор цэцэрлэгийн хуваарилалт хийж байгаа бөгөөд хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 11-22 хүртэл үргэлжилнэ. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35866 нь нэгдүгээр ангид элсэх юм. Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж өнгөрсөн оныхоос 910 ор, 4080 суудлаар нэмэгдсэн байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн хэмжээнд 83 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн 9240 ор нэмжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 22 барилгыг түрээсэлж, 13815 суудлыг нэмэгдүүлснээр гурван ээлжийг хоёр ээлжид шилжүүлэх гэнэ. Мөн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээнд явах аж.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.