images

ЭМД: Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг таван сая төгрөгөөр хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-25


   Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрөгч зургаадугаар сарын 28-ны хуралдаж, даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудыг өөрчилж баталсан билээ. Уг өөрчлөлтөд өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээнд иргэдийн өгөх төлбөрийг  бууруулсан бөгөөд тус журам тогтоолуудыг цувралаар танилцуулж байгаа юм. Тухайлбал, 113.6 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын 28.4 сая төгрөгийг даатгуулагч хувиараа төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор таван сая төгрөг болгон бууруулжээ. Ингэснээр иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, чанарыг сайжруулахад чухал алхам болж байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар иргэний төлөх төлбөрийн хэмжээг хувиар тогтоох нь иргэд санхүүгийн хувьд ядууралд илүү өртдөг байна. Иймд тогтмол дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй гэж үздэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.